Автомашины албан татвар хураах явуулын цэг маргаашнаас ажиллана
Нийслэлийн хэмжээнд авто тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласаны төлбөр хураах ажил өрнөж байгаа билээ. Тэгвэл Сонгинохайрхан дүүргээс явуулын нэг цэгийн үйлчилгээг хороодод байрлуулан иргэдэд үйлчлэхээр болжээ. Энэ ажилдаа даатгалын байгууллагуудыг мөн хамруулах юм байна.
Авто машинтай хүн бүр АТБӨЯХ-ийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласаны төлбөр гэсэн 3 төрлийн татварыг заавал төлөх ёстой байдаг. Иргэдийг эдгээр татваруудаа нэг дор буюу хороон дээрээ очиж төлөх боломж олгож байгаа юм.
Иймээс явуулын нэг цэгийн үйлчилгээ маргаашаас эхлэх гэж байна. Тухайлбал, энэ сарын 10-14-ний хооронд дүүргийн 14 дүгээр хороо, 15, 16-ны өдөр 8 дугаар хороо, 17, 18-ны өдөр 4 дүгээр хороо, 19, 20-ны өдөр 5 дугаар хорооны байранд ту тус 09.00-19.00 цагийн хооронд ажиллах ажээ.
Г.Уянга
оллоо.мн