ХЭҮК-т хандах хүмүүсийн тоо ихэсчээ
Сүүлийн үед гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртөн холбогдох байгууллагад хандах тохиолдлууд ихэссэн байна. Өнгөрсөн жил гэхэд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд нийт 1500 орчим хүн ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөн хандсан байна. Үүнээс 50 гаруй нь хүүхэд байсан байна.
Нийгэмд ядуурал ажилгүйдэл ихэсч байгаатай холбоотойгоор архидан согтуурах явдал гэзэр авч энэ хэрээр хүүхэд эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос болох үзэгдэл ихэсч байгааг албаныхан хэлж ярьдаг ч жил ирэх бүр энэ тоо нэмэгдэж байгаа юм. Мөн хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах газар байхгүйгээс тэд гудамжинд гардаг. Энэ асуудал дээр шат дараалалтай арга хэмжээ авахгүй бол бидний ирээдүй хойч үе болсон бяцхан багачууд мөн охид бүсгүйчүүд маань хүчирхийллийн золиос болж амьдралд итгэх итгэлээ алдсаар байна.