С.Эрдэнэ сайд Кувейтын Эмирт бараалхав

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Монгол-Кувейтын парламентын бүлгийн дарга Содномзундуйн Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монгол-Кувейтын парламентын бүлгийн гишүүн Сундуйн Батболд нар Кувейтын Эмир Амир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жаберт /2014.05.07/бараалхав. Кувейтын Эмир Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ, “Хоёр орны хамтын ажиллагаа зөвхөн улс төр, эдийн засгийн хүрээнд бус бусад салбаруудад ч эрчимтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд, хоёр орны парламентын бүлэг хоорондын өрнүүлж буй ажлууд хоёр улсын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн” хэмээн онцлон тэмдэглэв.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд, Монгол-Кувейтын парламентын бүлгийн дарга Содномзундуйн Эрдэнэ, УИХ -ын гишүүн, Монгол-Кувейтын парламентын бүлгийн гишүүн Сундуйн Батболд нар Кувейтын Эмир Амир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жаберт бараалхах үеэр уулзалтанд Кувейт-Монголын парламентын бүлгийн гишүүн Сауд Нашми Аль-Херайж  болон  албаны бусад төлөөлөгчид байлцав.

 

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button