Оскар Постариусын ялыг хэвээр үлдээв
“Илдэн дээр гүйгч” хочит Өмнөд Африкийн паралимпийн тамирчин Оскар Постариуст холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Тэрбээр өнгөрсөн онд найз бүсгүй Рева Стенкампын амийг хөнөөсөн хэргээр бүх насаараа хоригдох ял сонссон юм. Оскар болсон явдлын талаар “Би эхнэрийгээ хулгайчтай андууран хөнөөсөн. Надад маш том цохилт болсон. Одоо хүртэл сэтгэлийн хямралаасаа гарч чадахгүй байна” гэсэн юм.
Түүнд холбогдох хэргийг хэд хэдэн удаа АНУ-ын Дээд шүүх хэлэлцсэн бөгөөд Оскар Постариус давж заалдах шатанд хоёр дахь удаагаа заргалдсан ч амжилт олсонгүй.
Хуулийнхан Оскарыг найз бүсгүйгээ хардалтын сэдэлтэй буудан хороосон гэж үзсэн юм.
Өглөөний сонин