Шандуний марафонд Монгол тамирчин тэргүүллээ
Хөнгөн атлетикийн тамирчин Б.Мөнхзаяа БНХАУ-ын Шандунь мужид болсон хагас марафоны тэмцээнээс алтан медаль хүртжээ.
Шандунь мужийн олон улсын хагас марафоны тэмцээн нь олон улсын А зэрэглэлийн марафон хэмээн үнэлэгддэг болохоор улс бүрийн холын зайн шилдэг тамирчид ирж өрсөлддөг. Энэ удаагийн тэмцээнд 59 орны 300 орчим эмэгтэй, эрэгтэй марафончид хурд, хүч, тэвчээрээ сорьсон байна. Манай тамирчин Б.Мөнхзаяагийн хувьд 21 км-ийн хагас марафонд 1.14.48 амжилтаар түрүүлж, алтан медаль хүртсэн төдийгүй Монгол Улсын рекорд амжилтыг (1.16.15) шинэчлэн тогтоожээ. Баярцогтын Мөнхзаяа нь Дорнод аймгийн харъяат бөгөөд ҮБТДС-ийн хоёрдугаар дамжаанд суралцдаг аж.
С.Саранзаяа
оллоо.мн