Н.Алтанхуяг: Л.Гансүх зөвлөх гадагшаа эмчилгээнд явсан
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх долоо хоногийн өмнө хилээр оргон зугтсан тухай мэдээлэл өнөөдөр хэвлэлүүдээр гараад байгаа билээ. Түүнийг Авлигатай тэмцэх газрынхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн учраас ийнхүү хил гарсан гэсэн тухай мэдээллийн талаар УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Н.Алтанхуягаас тодруулсан юм.
Энэ талаар Ерөнхий сайд “Л.Гансүх зөвлөх гадагшаа эмчилгээнд явсан байгаа. Өөрөө ирээд албан ёсоор мэдэгдэл хийнэ гэсэн. Энэ бол гүтгэлгийн шинжтэй. Миний ойр хавьд байгаа бүх хүн гүтгэлэгт орж байна. АТГ цагдана, хорино гэж айлгадаг боллоо” гэлээ.
П.УНДРАМ
Оллоо.мн