“Google”-ийн жолоочгүй машин хотын хөдөлгөөнд саадгүй оролцов

Техник технологийн сал­барт шинийг эрэлхийлэгч, сүүлийн жилүүдэд зах зээлээ хурдтай тэлж буй “Google” корпораци ээлжит шинэ туршилтаа танилцууллаа. Хэ­­дэн жилийн өмнө тур­шилт нь эхэлж байсан “Жо­лооч­гүй машин” энэ удаа автомат жолоодлогын тус­ламж­­­тайгаар хотын хөдөлгөөнд ямар ч саадгүй бүрэн явж сурав.

Энэ тухай “Cnet” агентлаг мэдээлсэн бөгөөд урьд нь янз бүрийн технологийн ком­­­­­­­­паниуд жолоочгүй авто­машиныг туршиж байсан ч энэ удаагийнх шиг бүрэн тө­гөл­дөр амжилтад хүрч байс­ангүй. Зарим компаниуд жо­лоочгүй машиныг тус­гай замаар, туршилтын жур­маар явуулж байсан юм.

Мөн зам сканнердах тө­хөө­­рөмж, урд нь ямар нэ­гэн саадгүй тохиолдолд л жолооч­гүйгээр алсын удирд­ла­­гаар автомашиныг явуул­сан удаатай билээ.

Тэгвэл “Google” энэ удаа­гийн оролд­ло­гоор өмнөх бүх туршилтаас илүүтэй ши­нэ дэвшилтэт ал­хам хийж чадсан юм.

Японы “Toyota” корпо­рацийн тусгай захиалгаар “Pruis 20” маркийн авто­машиныг туршилтад ашиг­ласан бөгөөд “Google”-ийн инженерүүдийн ур чадварын хүчээр жолоочгүй машин нэг дор гадны 100 гаруй бие­тийг шууд илрүүлж өөрий­гөө удирдах боломжоор хан­гагджээ.

Үүнд замын тэмдэг, тэм­дэглэгээ гэрлэн дохио, хүн, зэрэгцээ, урд, хойд, ард эгнээнд зорчин яваа тээв­рийн хэрэгсэл тэр бүү хэл замын хажуугаар яваа дугуй­тай хүнийг замаа солих бол гарын хөдөлгөөнийг нь мэдрэх нарийвчлалтай тех­­­но­­логид суурилсан аж. “Google”-ийн тус бүтээл анх­ны туршилтдаа 50 км зам туулсан бол өнөөдрийн байд­лаар аль хэдийн 1000 гаруй км-ийг жолоочгүй туулж, хотын хөдөлгөөний төвлөрөл ихтэй төв замуудаар саадгүй зорчсон байна.

Автомашины дээд хэсэгт болон гол толь, манангийн гэрэл, их гэрлийн орчим, хаал­­ганы дэргэд, арын ух­рах системийн голд болон ду­гуйны дээд талд хөдөл­гөөнд оролцох зориулалтын камерууд суурилагдсан бай­на.

Эдгээр нь нэгэн зэ­рэг бичлэг хийж, төв компью­терт мэдээллийг хүр­­гэсэн да­руйдаа ямар үйл­­дэл хий­хийг тэндээс заа­варч­­­лах юм.

Ингэснээр тал бүрийн ка­мераас ирсэн мэдээл­­­лүү­дийг автомашины төв про­цессор ердөө 1.2 секун­дээс хэт­рэхгүй хугацаанд боловс­­руулж, автомашины инже­­нерийн системтэй хос­лон ажилладаг гэнэ.

Жолоочгүй автомашины хамгийн том давуу талын нэг бол робот системийн үйл­дэл. Аливаа нас биед хүрсэн жолооч ямар нэгэн аюул тулгарах тохиолдолд зогсох, хурдаа сааруулах, эсвэл сандарч мэгдэх гэсэн хариу үйлдэл үзүүлдэг бо­лохыг судлаачид тогтоосон юм.

Тэгвэл “Google”-ийн тоо­­­­цооны систем өөр рүү нь ойртож эсвэл гэнэт аль нэг талаас гарч ирсэн бие­тийг илрүүлсэн даруй­даа зогсох үйлдэл рүү авто­ма­таар шил­жих аж. Энэ нь бол­зош­гүй аюулыг 99.7 хувиар буу­руулж буйг тур­­шил­тын үед баталсан байдаг.

“Google” энэ туршилтаа анх 2010 оны аравдугаар са­раас эхэлжээ. Тэд өнөөд­рийг хүртэл тасралтгүй хө­дөл­­­мөр­лөсөөр анхны туршил­туудаас өнөөгийн амжил­тад хүрсэн гэв.

Өглөөний сонин

С.Амарлин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button