Гандболчид Азийн наадмын бэлтгэлдээ гарлаа
БНСУ-ын Инчеон хотноо ирэх есдүгээр сарын сүүлчээр эхлэх Азийн спортын их наадамд оролцох Монголын эрэгтэй шигшээ багийн тамирчид одооноос бэлтгэлдээ гарчээ.
Тэд бэлтгэлээ МУБИС-ийн Биеийн тамирын сургууль дээр ажлын гурван өдөрт хийж байгаа ажээ.
Тодруулбал, долоо хоног бүрийн даваа, мягмар, пүрэв гарагуудад бэлтгэлээ базааж байгаа бөгөөд багийн ахлах дасгалжуулагчаар Д.Эрдэнэ-очир, дасгалжуулагчаар Н.Амарсанаа нар ажиллаж байна.
Тус багийнхан саяхан Улаанбаатар хотноо болсон Олон улсын гандболын цомын тэмцээнд оролцсон шилдэг залуу тамирчдаар багаа “сэлбэжээ.”
Дашрамд дуулгахад, Монголын гандболын эрэгтэй баг тамирчид Азийн спортын наадамд 2002 онд БНХАУ-ын Бусан хотноо, 2010 онд БНХАУ-ын Гаунжоу хотноо тус тус оролцож байв.
Г.Уянга
оллоо.мн