Цагдаагийн алба хаагчид тангараг өргөлөө

ЦЕГ-ын тушаалаар төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдын цагдаагийн шинэ тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Монгол Улсын хэмжээнд боллоо. Хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд цагдаагийн алба "хүчний" гэсэн тодотголоос татгалзсан тул, алба хаагчийн тангарагийг өөрчлөх шаардлага тулгарсан юм. 

Өнөөдөр Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн  нийт бие бүрэлдэхүүн их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит талбайдаа ёслолын жагсаал хийж иргэдийнхээ өмнө тангарагаа өргөлөө. Тангараг өргөх ёслолд дүүргийн ИТХ-ын дарга Р.Өнөржаргал, Засаг дарга М.Гончигжав, цагдаагийн ахмад алба хаагчид, иргэд оролцож баяр хүргэлээ.

Монгол Улсын иргэн цагдаагийн албанд орохдоо:"Монгол Улсын иргэн Би цагдаагийн албанд орж ажиллахдаа төрийн хуулийг дээдлэн биелүүлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үйл хэрэгт чин шударгаар зүтгэж, шаардлага гарвал амь насаа үл хайрлахаа батлан тангараглая. Би цагдаагийн ажлын эрдэм ухаанд цуцалтгүй суралцаж, алба хаагчийн сахилга, ёс зүйг чанд сахиж ажиллахаа тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас төрийн хуулийн цээрлэл хүлээнэ." хэмээн тангараглаж байна.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button