Нисдэг тэрэг ашиглаж гамшгийн сургуулилт хийв

ОБЕГ-аас Дархан-Уул аймгийн Дархан суманд  гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудыг хамруулсан команд штабын сургуулилт өчигдөр, өнөөдөр зохион байгууллаа. 

Онцгой байдлын  харьяа Аврах тусгай ангийн 80 алба хаагч болон, Сэлэнгэ, Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газруудын аврагчид тус сургуулилтад оролцсон байна. Сургуулилтыг  ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж удирдаж, орон нутгийн салбар байгууллагууд, алба хаагчдын ажил, амьдралтай танилцав.

"Аврах тусгай ангийн шүхэрчин аврагчид газар хөдлөлтийн улмаас нурсан барилга, байгууламж буюу нурангиас нэрвэгдэгсдийг нисдэг тэргээр эрэн хайх, аврах ажиллагааг анх удаа нисдэг тэрэг ашиглан явуулсан нь тус сургуулийн дадлагын онцлог байлаа" гэж ОБЕГ-ийн дарга мэдээллээ.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button