ХАХНХЯ-ны "Нээлттэй өдөрлөг" болж байна

 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам түүний харьяа Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв хамтран гэр бүлийн хөгжлийг  дэмжих жилийн үйл ажиллагааг иргэдэд таниулах  “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ"-ийг  Чингисийн талбайд зохион байгуулж байна. Өдөрлөгт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ болон бусад албаныхан оролцож байгаа юм.

Иргэд та бүхэн өдөрлөгт хүрэлцэн ирсэнээр нийгмийн даатгал, халамж, хүүхэд гэр бүлийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой бүхий л асуудлын талаарх мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой.  Мөн Нийслэлийн 6 дүүргийн Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсүүд иргэдэд бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд иргэдийн асуултуудад газар дээр нь хариулт өгч, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ.  Нээлттэй өдөрлөгийн үеэр хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбартай хамтран ажилладаг арилжааны банкууд мөн иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм.   

Түүнчлэн гэр бүлд зөвлөгөө өгөх төв ажиллаж, гэр бүлийн бат бөх, нандин харилцааны талаарх сургалтууд зохион байгуулагдана.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button