“Биокомбинат” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлаар Б.Онолбаатарыг томилов

“Биокомбинат” ТӨҮГ ­ын гүйцэтгэх захирлын  сонгон шалгаруулалтад 12 хүн материалаа ирүүл­снээс Төрийн өмчийн хорооны шийдвэрээр Б.Онолбаатарыг гүйцэтгэх захирлаар  томилох шийдвэр гаргалээ. Тэрбээр  1975 онд төрсөн, 1998 онд ХААИС ­ийн Мал  эмнэлгийн факультетийг дүүргэн, 2013 онд Шинэ  Зеландын Массейн их сургуульд магистрийн зэ­рэг хамгаалжээ.

Ажлын туршлагын хувьд 2003­ 2007 онд АНУ­ын Сакраменто мал эмнэлгийн төв,  2005­, 2006 онд тус улсын Дэвисийн их сургуульд  туслах эмч хийж байжээ. Үүнээс гадна 1998­-2002,  2007­-2008 онд “Монгол Ви­ И­Т Нет” төрийн бус   байгууллагад  зөвлөхөөр  ажиллаж байсан аж.  Түүнчлэн 2008­-2013 онд Монгол Улсын Засгийн  газар, Дэлхийн банкны хэрэгжүүлсэн төслийн  мэргэжилтнээр  ажиллаж  байжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button