Шар усны үерээс болгоомжлохыг анхаарууллаа

Хөвсгөлийн уулсаас эхтэй Бүгсий, Үүр, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Шарын гол, Ерөө, Сэлбэ, Улиастай, Туул, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн. Хангай нурууны өврийн Хүнгүй, Хожуул, Зүйл, Заг болон Сэлэнгэ мөрөн Орхон голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 2-10 см нэмэгдсэн байна. Мөн Хангай нурууны арын Идэр, Урдтамир, өврийн Буянт, Хожуул, Завхан, Байдраг, Хэнтэй нуруунаас усжих Хурх, Барх, Хэрлэн, Их хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд болон Алтай нурууны Буянт, Увс нуурын савын Хархираа, Түргэн, Тэс болон Сэлэнгэ мөрний адаг хэсгээр олон жилийн дундаж түвшинг 5-35 см давсан байна. Иймд дээрх голын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг зөвлөж байна

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button