Өсвөрийн тамирчид медаль хүртсэн ч Хүүхдийн зуны олимпийн наадамд оролцох эрх авч чадсангүй

2014 оны Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр Тайланд улсын Бангкок хотын Спортын ордонд үргэлжилж байна.

Тэмцээний хоёр дахь өдөр охидын 46 кг-ын жинд зодоглосон Б.Дөлгөөн хүрэл, хөвгүүдийн 76 кг-ын жинд барилдсан З.Сумьяабазар мөнгөн медаль хүртсэн ч Хүүхдийн зуны олимпийн наадамд оролцох эрх авч чадсангүй.

76 кг-ын жинд 13 бөх барилдсанаас манай бөх З.Сумьяабазар нэгдүгээр тойрогт тайваны бөх Вангтай таарч 12:3, хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын бөх Мин Сун Кимийг 3:3, гуравдугаар тойрогт казахстаны бөх Даулеткази Ескалийг 1:1 онооны харьцаагаар ядараалан ялж мөнгөн медалийн болзол хангаад алтан медалийн төлөө японы бөх Яжуро Ямасакитэй барилдаж 1:1 онооны харьцаагаар хожигджээ.

Манай бөх Б.Дөлгөөн нэгдүгээр тойрогт энэтхэгийн бөх Шиндэг 3:0 онооны харьцаагаар хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд казахстаны бөх Марина Закшевскаяд 1:7 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд хятадын бөх Чен Юмейг цэвэр даржээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button