Хийморийн овоог хадаг яндраас нь салгаж, цэвэрлэнэ

“Тэнгэрийн Тод Тамга” НҮТББ Хийморийн овоог хадаг яндараас нь салгаж цэвэрлэхээр болжээ. Тодруулбал өнөөдөр болох уг арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага,Фэйсбүүкийн хэд хэдэн группын гишүүд, хувь хүн гээд амьд байгалиа хайрлахаар олон залуус нэгдсэн аж.

“Тэнгэрийн Тод Тамга” НҮТББ-ын хувьд өнгөрсөн жил Ээж модыг хоёр удаа, Айдасын даваа, Гүнтийн даваа, 52-ын даваа, Баян даваа, Эмээлтийн давааг цэвэрлэж, хадаг яндараас нь салгасан билээ. “Тэнгэрийн Тод Тамга” НҮТББ-ын хувьд энэхүү үйл ажиллагаа эхлэл бөгөөд энэ жилдээ багтаан хэд хэдэн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Дашрамд дуулгахад, “Тэнгэрийн Тод Тамга” НҮТББ болон 247, Монголын Бясалгагч залуучууд, “Өглөөний хүн” фэйсбүүк групп, “Элит” загварын агентлаг болно хувь хүмүүс хамтран “Амьд байгалиа хайрлая” уриан дор нэгдэж өнгөрсөн сарын 26-нд Ээж модны ойр орчмыг цэвэрлэсэн байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button