Нийтийн тээврээр зорчихдоо цахим карт уншуулдаг болно
Нийтийн тээврийн үйлчилгээнд удахгүй цахим төлбөрийн систем нэвтрүүлж автобус бүрт GPS суурилуулахаар болжээ.
Үүнд шаардлагатай 13.3 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас олгохоор болсон байна. Ингэснээр нийтийн тээврээр зорчиж буй өндөр настан, оюутан зэрэг улсаас нөхөн олговор өгдөг иргэдийн тоог нарийвчлан гаргаж, нийгмийн халамжийн зардалд хэмнэлт гарна гэж үзэж байгаа аж.
Нийслэлд 24 компанийн 1000 гаруй том оврын автобус, 700 гаруй жижиг оврын автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг. Нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлдэг иргэдэд Засгийн газраас жил бүр 50 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгодог аж.
С.Саранзаяа
Оллоо.мн