Гал зогсоох гэрээ байгууллаа
Сүүлийн 5 сарын турш Өмнөд Суданд үргэлжилсэн цус асгаруулсан мөргөлдөөнийг зогсоож чадлаа. Гэхдээ өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Этиоп улсад уулзаж нүүр нүүрээ харан ярилцсан Өмнөд Суданы ерөнхийлөгч Салва Кийр болон босогчдын тэргүүн Риек Машар нарын байгуулсан гал зогсоох тухай хэлэлцээр хир бат бөх урт удаан оршихыг одоохондоо хэлэхэд эрт байна.
Хэлэлцээр АНУ-ын Төрийн наийн бичгийн дарга Жон Керри Өмнөд Суданд айлчилснаас хойш нэг долоо хоногийн дараа болсон юм. Айлчлалын үеэр Жон Керри Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Кийрийг босогчдын талтай уулзаж ярилцахыг нэлээн шаргуу ятгасан тухай олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байсан билээ.
Босогчдын тэргүүн Риек Машар Өмнөд Судан улсын дэд ерөнхийлөгч байсан бөгөөд 2013 оны 12 сараас хойш ерөнхийлөгч Салва Кийр нарын хооронд үүссэн үйл ойлголцол гүнзгийрч улс орныг хамарсан хүчирхийлэл цуст аллага болон үргэлжилсэн юм. Энэ мөргөлдөөний улмаас сая гаруй хүн орон гэрээсээ дүрвэж мянга мянган хүн амь насаа алдсан. Хэдийгээр гал зогсоох тухай гэрээ байгуулсан ч гэсэн Африк тивийн хамгийн шийдвэрлэхэд хүнд байгаа асуудал болох дайсагнагч омгуудын хоорондох зөрчил энэ гэрээнээс үл хамааран үргэлжилж болзошгүй гэсэн болгоомжлол байна.
Одоо тус улсад тулгараад байгаа дараагийн асуудал бол дүрвэгсэдийн асуудал бөгөөд өлсгөлөн, ундны цэвэр усны хомсдол хэдийнээ нүүрлээд байгаа. Хэрэв энэ асуудлыг ойрын хугацаанд нааштайгаар шийдэж чадахгүй бол Өмнөд Судан дахин нэг дайсантай тэмцэх хэрэгтэй болно. Энэ дайсан нь халдварт өвчин юм.
Uno
Оллоо.мн