Турхирагч гишүүн
УИХ-ын гишүүн Г.Уянгыг сүүлийн үед “турхирагч” гэх болжээ. Учир нь эрхэм гишүүн чуулганы хуралдааны үеэр санал болон асуулт хэлэх бүртээ хэн нэгний нэрийг заавал дурьддаг. Хамгийн сүүлд л гэхэд Б.Бат-Эрдэнэ гишүүнд хандан “Таны өргөн барьсан хуулийг санаачилсан хүн өнөөдөр шоронд орчихоод байхад та яагаад дуугарахгүй, юу ч хийхгүй байгаа юм бэ” гэж хэлээд амжсан. Өөрөөр хэлбэл “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг хэмээн Б.Бат-Эрдэнэ гишүүнд үг хаяж, ямар нэг арга хэмжээ авахыг сануулан турхираад амжсан.
Дашрамд дуулгахад Г.Уянга гишүүн Ц.Мөнхбаярыг ихэд дэмжин батлан даалтад авахаар хүсэлт гаргаж байсан билээ. Түүнчлэн тэрбээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэзээ ч дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм.
Өглөөний сонин