ASEAN Хятадыг буруутгажээ

Өнгөрсөн долоо хоногт хилийн маргаанаас үүдэн Хятад болон Вьетнамын хөлөг онгоцууд мөргөлдөж, Хятадын талаас усан буугаар галласан гэх мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан билээ. Энэ асуудалтай холбоотойгоор Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу ASEAN-ны 10 орны төрийн тэргүүнүүд өчигдөр Мьянмарын холбооны улсын нийслэл Нейпьидод томоохон хэмжээний уулзалтыг зохион байгуулжээ. Уг уулзалтаар Хятад болоод Вьетнамын хөлгүүд удаа дараа мөргөлдөж, одоо ч гэсэн дайсагнасан байдалтай байгаа ӨмнөдХятадын тэнгисийн байдлын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцжээ.

 

Энэ сарын 10-ны өдөр гадаад хэргийн сайд нарын зөвлөгөөнийг ч гэсэн зохион явуулсан байна. Уг зөвлөгөөнөөр яаралтай мэдэгдэл хийж, нөхцөл байдлыг муугаар эргүүлж болзошгүй “ноцтой байдал”-ын талаар ярилцсан байна. Үүний дүнд эзэмших эрхийн төлөөх тэмцэлд холбогдох улс орнууд өөрсдөө олон улсын хуулийг баримтлан тайван байдлаар шийдвэрлэх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн бөгөөд энэ хэрэгт Хятадыг буруутгасан аж. Харин Хятадын гадаад явдлын яам “Хятадын тэнгистэй холбоотой асуудал бол Манай улс болон Вьетнам гэсэн хоёр улсын хоорондын асуудал. Энэ ASEAN-д ямар ч хамаагүй” гэж дургүйцлээ илэрхийлжээ.

 

Өчигдөр болсон ASEAN-ы төрийн тэргүүнүүдийн уулзалтаар ч гэсэн энэ асуудлын талаар авч хэлэлцэх төлөвлөгөөтэй байсан боловч Хятадтай адил бодолтой байгаа улсууд ч гэсэн байсан учир асуудлыг тайван замаар шийдвэрлэхийн тулд тодорхой шийдлийг гаргаж чадах уу үгүй юу гэдэг нь олон улсын анхаарлын төвд байгаа юм.

Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button