Тайландын жагсагчид хүчээ авч байна

Ерөнхий сайд нь болон парламентын есөн гишүүн нь огцорсоноор Тайландын улс төрийн байдал нэлээд тогтворгүй болоод байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Тайландын Үндсэн хуулийн шүүх гурван жилийн өмнө эрх мэдлээ урвуулан ашиглаж төрийн зүтгэлтнүүдийг хууль бусаар халсан гэх хэргээр Ерөнхий сайд Ийнглак Шинаватраг, мөн түүний шийдвэрийг дэмжсэн парламентын есөн гишүүнийг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргасан билээ. Гэтэл Засгийн газрыг эсэргүүцэн жагсагчид зөвхөн эдгээр гишүүдийг ч биш үлдсэн гишүүдийг ч гэсэн албан тушаалаас нь буулгах хэрэгтэй. Бүх нийтийн сонгуулийг хийлгүйгээр парламентын дээд танхимын даргын томилолтоор түр Засгийн газар байгуулахыг хүсч жагсаалаа үргэлжлүүлсээр байгаа аж.

 

Уг жагсаалыг удирдагч Ерөнхий сайдын орлогч агсан Suthep Thaugsuban энэ сарын 10-ны өдөр албан ёсны мэдэгдэл хийсэн бөгөөд тэрбээр “парламентын дээд танхимын дарга шүүхийн байгууллагуудтай зөвлөлдөж, сонгуулийн комиссын хурал зэргийг явуулж яаралтай шинэ Ерөнхий сайдыг томилох хэрэгтэй байна” гэж мэдэгдсэн байна. Мөн хүсэлтийн дагуу түр Засгийн газрыг байгуулах хүртэл эсэргүүцлээ үргэлжлүүлсээр » байх болно гэжээ.

 

Харин нөгөө талд Засгийн газрын шийдвэрийг дэмжигчид ч гэсэн Бангкок хотын зах хэсэгт өчигдрөөс эсэргүүцлийн хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа гэнэ. Тэд ирэх долоон сард хийхээр төлөвлөөд байгаа парламентын сонгуулийг дэмжиж байгаагаа илэрхийлж, Засгийн газрыг эсэргүүцэгчдийн тавьсан болзол нь “нийт ард түмнийг төлөөлж чадахгүй” хэмээн буруушааж байгаа аж.

Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button