Н.Насанбуян, З.Сумьяабазар нар Хүүхдийн олимпод оролцох эрх авлаа

2014 оны Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр Тайланд улсын Бангкок хотын Спортын ордонд 4 өдөр үргэлжилж дүнгээ гаргалаа.

Тэмцээний сүүлийн өдөр хөвгүүдийн 46 кг-ын жинд Н.Насанбуян мөнгө, 50 кг-ын Б.Ариунболд хүрэл, охидын 60 кг-ын жинд Э.Даваанасан мөнгөн медаль хүртлээ.

Хөвгүүдийн 46, 54, 63, 76, 100 кг, охидын 42, 52, 60, 70 кг-ын жингүүдэд алт, мөнгөн медаль авсан хүүхдүүдэд энэ наймдугаар сард БНХАУ-ын Нанжин хотод болох Хүүхдийн зуны хоёрдугаар наадамд оролцох эрх олголоо. Манай бөхчүүдээс хөвгүүдийн 76 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн З.Сумьяабазар, 46 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Н.Насанбуян хоёр Хүүхдийн зуны олимпийн наадамд оролцох эрх авав. Харин охидууд эрх авч чадсангүй.

Тэмцээний үеэр сонгомол барилдаан, хөвгүүд, охидын чөлөөт бөхийн төрөлд төрөл бүрт 1 улсад дээд тал нь 2 эрх олгосон юм.

2010 онд Сингапур улсад болсон Хүүхдийн анхдугаар олимпийн наадмаас олон улсын хэмжээний мастер Б.Батцэцэг алтан медаль авч байсан удаатай.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button