Онги хүрээтэй Орос хас
Хамар дээрээ хастай лимузин
Оросын сүүлчийн цагаан хаан Николай II хувийн олон автомашинтай байжээ. Францийн “Делано-Бельвиль” фирмийн суудлын машиныг нь энд онцлов. Кабин нь ил задгай. Эвхэж буулгадаг тентэй бүрхүүлтэй. Тансаг зэрэглэлийн тусгай захиачлагатайг илтгэсэн шифр үсэг бий. (S.M.T. – Sa Majeste le Tsar). Opocoop бол “Его Величество Царь”(Сүр Жавхлант Хаан) гэсэн утгатай. Хааны машины хамар дээр дугуй хүрээтэй нар буруу эргэсэн хас тэмдэг “свастика в круге” тогтоожээ. Ийм дугуй хүрээг манай уламжлалд “онгин” тамга гэдэг.
Чингэсийн гэсэн тодотголтойгоор. Хас тэмдгийг ч мөн Монголын Их Хаанд хамаатуулан үздэг. Гэтэл Цагаан Хааны хувийн өмч болсон лимузин дээр хадаастай байгаа учир “Орос хас” хэмээн тодотгов. Ямар учраас Орос Хаан хэрэглэв. Николай II тухайн цаг үедээ Их Оросын нэгдүгээр хүн байсан. Улсын тэргүүн ч гэж хэлдэг. Гадаадын судлаачдын бичсэнээр бол “Онгитой хас” нь машин үйлдвэрлэсэн фирмийн лого-эмблем биш ажээ. Тэгэхээр өөрсдөө хийсэн “гар хийц” байх нь. Ямар зорилгоор ингэсэн гэдэг нь судлаач хүний сониуч занг хөдөлгөв. 1917 оны хоёрдугаар сарын хувьсгалаар гарч ирсэн Оросын түр Засгийн Газар 250,1000,5000,10.000- ын рубелийг эдийн засгийн эргэлтэд шинээр оруулжээ. Шинэ дэвсгэртүүдийн матриц дээр “Усны тэмдэг” нь хоёр толгойтой бүргэд, тэгш өнцөгт хас тэмдэг гаргажээ.
Энэ банкнот Зөвлөлт-Орос улсын анхны мөнгөн дэвсгэрт болсон юм. Хас тэмдэг цаашдаа Оросын “Төрийн сүлд” болж мэдэх хандлага тэр үедээ гарч байв.Энэ бүхний цаана оросын Хатан Эх-Александра Федоровна, сибирийн “целитель” Григорий Распутин, буриад оточ Бадмаев нарын хүчтэй нөлөө харагдана.
Хас тамгатай Москва мужийн депутат
Өнөөгийн ОХУ-ын нийслэлд хас тэмдгийг ямарваа нэгэн хэлбэрээр хэрэглэхийг хориглосон хууль “Москва хотын Дум”- аар баталжээ. Москва хотод хас тэмдэг хэрэглэсэн хүн шоронд орно. Жил бүрийн тавдугаар сарын 9-нд “Улаан талбайд” цэргийн парад болдог. Нацизмыг ялсаны баяр. Үндсэндээ “хас тэмдэг”-ийг дийлсэний ритуаль. Нацизм бол магтах зүйл биш. Харин үр дүн нь Оросууд болон Еврейчүүдэд онцгой эрх эдлэх мандатыг олгосон юм. Хасыг гутааж таван хошууг мандуулах. Үүний балгаар монголчууд бидэнд бидэнд “Чингэсийн хас тамга”- аа хэрэглэхэд хүндрэл гарах болсон. Зөвхөн Расын онолоор III Рейхийн хувилбараар хас тэмдэг хэрэглэхийг дэлхий нийтээрээ хориглож болох юм. Харин угсаатны зүй, шүтлэг биширлийн уламжлалыг нь хадгалах хэрэгтэй. Тэгвэл хэрэглээний зөв гарц нээгдэнэ. Еврейчүүд өөрсдөө хүртэл хэрэглэх боломжтой болно. Түүхийн эргэлтийн мөчлөгүүд сонирхолтой үйл явдлаар дүүрэн байх юм. 1919 онд Москва Губернийн ажилчин-тариачны Зөвлөлийн депутатууд “хас” хийцтэй тамга хэрэглэж байсан архивын баримт олджээ. (Печать отдела Московского Губернского Совета депутатов РСФСР). Большевикуудыг дагагсад хас тамгатай байсан байх юм. Зөвлөлийн депутат хүн, зөвлөлтийн большевик байгууллага хас тамгатай байж болохгүй гэсэн ойлголт тэр үед байгаагүй аж.
Харин 1922 онд архаг большевик, ардын комиссар Лунчарский хатуу арга хэмжээ авснаар хас тэмдэг хэрэглэх явдлыг шууд зогсоожээ. Орос Хаан “Онги хас”- тай байсан. Харцын ёс ялсан учир Хаан хүний тамга хэрэглэх нь үзэл сурталд харшлах болсон байх. Үнс болгочихсон “Цагаан Хаан”-ы удмынхны бэлгэдлийг үүр, хэлтсийн зиндаанд дахин сэргээн уламжилж яахан болох. Хуучнаа санагалзахыг сэдрээх аюултай. Өнгөрснөөр биш өнөөдрөөр амьдрах уриатай цаг үе байсан.
Хатан Эхийн хас тэмдэг
Их Оросын сүүлчийн цагаан Хааны хатан- Александра Федоровна гэж байсан. Германы эзэнт гүрний Дармштадте хотод төрсөн. Хоёрдугаар Николай Хаанд дөрвөн охин, нэг хүү төрүүлж өгчээ. Ийм хүүхнийг монгол ёсонд “Дархан Бэр” хэмээн бүрэн эрх олгодог. Эцгийн талаасаа германы Их Герцог Гессений удамтай. Эхийн талаасаа Английн Хатан хаан Викторигийн ач охиноос гаралтай. Элит язгууртай эмэгтэй. Хаа явсан газраа хас тэмдэг үлдээнэ. Үүнийгээ миний тэмдэг “Мой знак” гэж сануулдаг. Хааны гэр бүлийг “хас тамга” хамгаалдаг гэсэн философи. Хатан Эх дор амь насаа даатгадаг “Амулет” байжээ. (Любимый амулет царицы была свастика) Тэр нь хас байв. Гэр бүлээ хамгаалдаг “обёрег” байсан гэнэ. Онги хүрээтэй орос хас энэхүү “оберег” мөн байж магадгүй. (Левосторонная,так' называемая собирательная свастика – “оберега”. Как пбтом выяснилось ее нарисовала императрица Александра Федоровна).
Өнөөгийн бидний “сахиус” гэдэгтэй дүйцүүлэн ойлгож болох байх. Большевикууд цагаан хааны гэр бүлийг сибирийн Екатеринбург хотод авчиран Ипатьевын байшинд нуув. Кольчакын армийн цэргүүд хааныхаа гэр бүлийг авархаар амь хайргүй атааклан орж ирэхэд улаантны комиссарууд тэднийг амжиж хороосон байлаа. Хатан Эх хоригдсон байшингийнхаа цонхны хажуугийн бөөрөнд хас тэмдэг зурж тэднийг цаазалсан өдрийн огноог сийлэн үлдээжээ. Хөөрхий, тэр эцсийн мөчөө хүртэл энд тэнд хас тэмдэг зурж үлдээхдээ цагаан цэргүүд дайран ирж биднийгээ чөлөөлнө гэдэгт найдаж байв. Боломж бодитойгоор байсан боловч большевикууд тэднээс өрсчээ.
Монголын мэдээ
М.Энхпүрэв