Витамин К нь К1, К2 гэсэн хоёр төрөлтэй
Витамин К нь нийтлэг бус витаминуудын нэгд тооцогддог. Витамин К нь К1, К2 гэсэн хоёр төрөлтэй. К1 төрлийг нь ногоон навчит ургамлаас олох боломжтой байдаг бол К2 витаминыг исгэсэн хоол хүнснээс олж авах боломжтой ажээ. Түүнчлэн бидний бие махбодь К витаминыг нийлэгжүүлдэг байна.
Ашиг тус:
Цусыг бүлэгнэхэд оролцдог уургийг нийлэгжүүлж, цус алдагдлыг зогсооход чухал үүрэгтэй. К витамин дутагдах юм бол хүний бие амархан хөхөрч, цус гарамтгай болдог. Витамин Д-тэй хавсарч ууснаар ясанд кальцийг зөөвөрлөнө. Витамин К бага байвал яс хугарах эрсдэл хамаагүй ихсэх болно. Витамин К-гийн өөр нэгэн ашиг тус нь артерийн судасны хатуурлаас сэргийлж, Алцгеймерийн өвчнөөс сэргийлэхийн зэрэгцээ түрүү булчирхайн хорт хавдраас сэргийлэх ажээ. К витамины эх булаг: Хүн бүрийн К витамины уух хэмжээ нас, хүйс, жингээс хамаарч өөр өөр байна. Гэсэн хэдий ч насанд хүрэгчид өөрийн жингийнхээ кг бүрийг 0.001 мг-аар үржүүлэн уух нь зохистой.
К витамины өдрийн тунгаа авахын тулд:
Базилик, шар дэр, яншуй, майоран, гогод Ногоон навчит ургамал: бууцай, гич, ногоон улаан манжин, ногоон манжин болон бусад ногоон навчит ургамлууд Салатны ногоонууд: зэрлэг сонгино, усан кресс, ногоон сонгино, улаан сонгино, нил цэцэг, яншуй Брассика ургамлууд: брокколи байцаа, байцаа, цой байцаа, цэцэгт байцаа Халуун ногоо: улаан чинжүү, улаан перец, карри Бусад зүйлс: шар буурцаг, оливийн тос, хатаасан жимс, хэрээний нүд, ногоон гоньд, даршилсан өргөст хэмх, жууцай Витамин К-г уухын өмнө та заавал эмчээс зөвлөгөө аваарай. Бусад эмтэй хавсран дур мэдэн уувал сөрөг нөлөө үүсэх магадлалтай шүү. Эрүүл, тэнцвэртэй хоол хүнсний хэрэглээ нь таныг шаардлагатай витамин К-гаар хангах болно.