"Буянт-Ухаа 2" орон сууцны хорооллын тендерийг энэ сарын 16-нд нээнэ.

 

 Төрийн орон сууцны корпорациас өнгөрөгч сарын 16-нд “Буянт-Ухаа 2” төслийн хүрээнд баригдах орон сууцны хорооллын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан.

7500 айлын "Буянт-Ухаа 2" хорооллын эхний ээлжийн төсөл нь 2592 айлын есөн давхар 48 барилгаас бүрдэх бөгөөд хоёр сургууль, дөрвөн цэцэрлэг, нэг үйлчилгээний төв, спортын талбай, ногоон байгууламжаас бүрдэх аж. Мөн "Буянт-Ухаа 2" орон сууцны хорооллын тендерийг энэ сарын 16-нд нээнэ.

Уг тендерт "Буянт-Ухаа 1" хорооллын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпораци оролцож байгаа аж.

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button