Шүүгчдэд Ерөнхийлөгчийн зарлигийг гардууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар давж заалдах шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласны дагуу сонгон шалгаруулалт явуулсан. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 53, 54 дүгээр зарлигаар давж заалдах шатны шүүхийн 11 шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн 61 Ерөнхий шүүгчийг тус тус томилсон билээ.

Эдгээр шүүгчдээс Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, анхан шатны Ерөнхий шүүгчийн албан тушаалд шинээр томилогдсон 20 шүүгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button