Өнөөдөр болох үйл явдал
08:00-13:00 цагт НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенци болон Нэмэлт протоколд Монгол Улс нэгдэн орсон өдрийг тохиолдуулан, Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор 05 дугаар сарын 13-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлийг эрт үед нь оношлох, оролцох өдөр” болгон зарласантай холбогдуулан “Эрт үеийн илрүүлэлт, оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд болно. Энэ эрдэм шинжилгээний бага хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд: ХАХНХЯ ЭМЯ, БШУЯ, УИХ-ын ТГ-ын Судалгаа шинжилгээний хэлтсийн төлөөлөл, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн удирдлагууд; төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцоно.
11:00 цагаас “ЭРҮҮДЭН ШҮҮХИЙГ ЗОГСООЁ ДАЯН ДЭЛХИЙН КАМПАНИТ АЖИЛ” эхэлж байгаатай холбогдуулан Эмнести Интернэшнл байгууллагаас Хэвлэлийн Хүрээлэнд Хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
11.00 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд БНМАУ-ын хоёр удаагийн баатар, маршал, хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбал агсны хэлмэгдсэн тухай баримтат кино болон 100 жилийн ойн арга хэмжээний талаар мэдээлнэ.
12.00 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд “ICE Mongolia-2014” олон улсын барилгын үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг сонирхоорой. Үзэсгэлэнгийн үеэр худалдан авсан барилгын материал болон орон сууц 10 хүртэл хувь хямдрах боломжтой аж.
12:00 цагаас комикс, дижитал-арт зураач Б.Цолмонбаярын "МӨНГӨН МОД 2014" Үзэсгэлэнгийн нээлт Монголын Хүүхдийн Ордонд болно.
12:30 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос нийтийн тээвэрт тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийнэ.
13:00 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд Монголын төмөр замын ҮЭХ-ноос төмөр замын царигийн асуудлаар байр сууриа илэрхийлнэ.
14:00 цагаас Эдийн засгийн сэтгүүлчдэд зориулсан ээлжит сургалтаа "Инфляцийг ингэж тооцдог" нэртэйгээр Үндэсний Статистикийн хорооноос Хэвлэлийн Хүрээлэн дээр зохион байгуулна.
Оллоо.мн