Туулын хурдны замыг 193 сая ам.доллараар барина

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 500 сая ам.долларын экспортын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, тодотгол оруулсан. Тогтоолын дагуу дэд бүтцийн салбарт санхүүжилт хийгдэх 235 сая ам.долларын хөрөнгөөс 193 сая ам.долларыг “Гудамж” төслийн “Туулын хурдны зам төсөл”, “Яармагийн гүүр барих төсөл”-д зарцуулах шийдвэрийг өнгөрсөн бямба гарагт Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.

Улмаар энэхүү төслийн гэрээг Хятадын талтай байгуулж хэрэгжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасан байна. Мөн төсөл тус бүрээр байгуулах тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг Хятадын талтай хэлэлцэн тохиролцож, Засгийн газарт танилцуулахыг, төслүүдийн санхүүжилт дутсан тохиолдолд Хятадын талтай хэлэлцэж, нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг тус тус даалгасан аж.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button