Хүүхэд тээвэрлэх автобусны стандартыг батлав

Зам тээврийн яам, нийтийн Тээврийн газар Замын цагдаагийн газартай хамтран “Хүүхэд тээвэрлэх автобус. Автобус ба үйлчимлгээнд тавих шаардлага” стандарт боловсруулж, Стандартчиллын үндэсний зөвлөлөөр батлуулжээ. Энэхүү стандарт нь есөн бүлэг 89 заалттай аж.

Стандартад хүүхдийн автобус нь 10-аас доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцөл хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангиллын, мэргэшсэн байхаар зааж өгсөн байна. Мөн тээвэрлэгч байгууллага нь эрх бүхий байгууллагатай хүүхэд тээвэрлэх гэрээ байгуулна гэж тусгажээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 45 сургууль 122 автобусаар 4620 хүүхэд тээвэрлэж байна.

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button