Х.Тэмүүжин сайд “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэсэн хуулийн заалтаа хаана гээсэн бэ

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх хуулийн заалтаас болоод манай бизнес, улс төрийн акулууд сандралдаж эхэлсэн. Зөвхөн энэ заалтын тусламжтайгаар нэлээд хэдэн УИХ-ын гишүүн, түүний гэр бүлийнхэн, Төрийн өндөр албан тушаалтан, бизнесийн байгууллагын удирдлагууд хуулийн байгууллагын үүд сахиж, зарим нь ял сонсоод байгаа билээ.

Тодруулбал, үндэслэлгүйгээр хөрөнгөжих тухай заалтыг Авлигын эсрэг хууль ба Эрүүгийн хуульд тусгаж өсгнөөр албан тушаалтанд ямар ч хариуцлага тооцож чадахгүй, толгойг нь илээд өнгөрдөг байсан АТГ “жараахай”-тай бус харин жинхэнэ акулуудтай тулалдах боломжтой болно гэж хууль санаачлагчид үзсэн байна. Тиймээс өнгөрөгч хугацаанд зургаан сарын цалингаас дээш хэмжээний хөрөнгө олчихоод түүнийхээ үндэслэлийг тайлбарлаж чадахгүй бол Авлигын эсрэг хуулиар, 16 сая төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө олчихоод тайлбарлаж чадахгүй бол Эрүүгийн хуулиар зохицуулагдаж хөрөнгөө тайлбарлаж чадахгүй албан тушаалтнууд ихээр татагдах болсон юм.

Гэтэл энэ зохицуулалт Х.Тэмүүжин сайдын өргөн барьсан Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд байсангүй. 2014 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин УИХ-ын дарга З.Энхболдод Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан юм. Энэ хуулийн төсөлд өмнөх хуулиудын алдаа дутагдлыг арилгах олон зүйл заалтыг шинээр нэмж өгсний нэг нь “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэсэн заалт байлаа. Гэвч маш нарийн тусгаж өгөх болов уу гэж бодож байсан заалтаа тусгалгүй орхисон гайхшрал төрүүллээ. Хуулийн төслийн зүйл, заалт бүрийг нэгжиж үзээд “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэдэг үг, үсэг олсонгүй. Уг нь Х.Тэмүүжин сайдын сурталчилгаа болсон хуулийн нэр томьёонуудын нэг байсан юмсан. Хаана гээчихсэн юм бол оо.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button