Атаархал уу, жөтөөрхөл үү
Долоо хоног бүрийн даваа гарагт “Ерөнхий сайдын 30 минут” нэртэй уулзалт болж Засгийн газрын тэргүүн хийж бүтээж буй ажлаа хэвлэлийнхнээр дамжуулан олон нийтэд тайлагнадаг.
Уг уулзалт өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны дараа болсон юм. Энэ үеэр байнгын хорооны хуралдаанаас гарч явсан УИХ-ын гишүүн Н.Энхболд Ерөнхий сайдыг танхимд орж ирэхийг харсан даруйдаа “Худлаа ярьдаг 30 минут нь эхлэх нь” гэж дорвитойхон хэлээд гарч одов.
Энэ үгийг хэдийгээр Ерөнхий сайд сонсоогүй ч эрхэм гишүүний ойр хавьд байсан хэвлэлийнхэн болоод албаны ганц нэг хүн сончихсон шивэр авир хийж байсан юм.
Ямартай ч УИХ дахь тулхтай гишүүдийн нэг Ерөнхий сайдыг ийнхүү чимээгүйхэн өдөөд авлаа. Эсвэл эрхэм гишүүн Ерөнхий сайд шиг 30 минутын уулзалтын цаггүй болоод атаархсан юм болов уу.