2014 оны хэвлэлийн дайсан
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “2014 оны Хэвлэлийн дайсан”-аар өөрийгөө өргөмжилчихлөө, хөөрхий. Учир нь өнгөрсөн лхагва гаригт хуралдсан УИХ-ын нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын гаргасан "Төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийн сурталчилгаа хийх, хаалтын гэрээ байгуулахыг хориглох" гэсэн горимын санал дэмжигдсэн юм. Хамгийн гол нь хэвлэл мэдээллийн байгууллагууд хаалтын гэрээндээ ч бус тодорхой хэмжээний ашиг орлоготой байж үйл ажиллагаа явуулна. Гэхдээ төсвийн мөнгийг үрээд бай ч гэсэн үг биш. Товч бөгөөд тодорхой хэлбэл, төсвийн байгууллагуудын үйл ажиллагаа нь нээлттэй, нийгэмд мэдээллээ хүргэдэг, иргэдийнхээ санал шүүмжлэлийг хүлээж авдаг эргэх холбоо бий болгож байх учиртай. Гэтэл төрийн байгууллагууд төсвийн мөнгөөр сурталчилгаа хийхгүй байх гэсэн нь нэг талаар төрийн байгууллагуудыг хаалттай болгох, нөгөө талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудад ордог бага хэмжээний орлогыг хааж боосон үйлдэл болж эрхэм гишүүн хэвлэлтэй “дайн” зарлалаа. Олон жил гадаад явж, гахай тахианы мах идэж үзсэн эрхэм гишүүн хэвлэл бол бизнес гэдгийг мэддэггүй юм байх даа гэж.
О.Сар