“Аврагч”, “Энагура” багууд тэргүүлж байна

Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг “Хаврын тэргүүн клуб” шал­­гаруулах тэмцээний хоёр­­дугаар тойргийн тог­лолт явагдаж байна.

Тус тэмцээнд “Энагура”, “Цайрт минерал”, “Алтайн барс”, “Монти”, “Эрчим” гэсэн тав, “Буянт-Ухаа”, “Хасу мегас­тарс”, “Аврагч”, “Сима”, “Эрчим”, “Алтайн барс” гэ­сэн зургаан баг тойргоор өрсөлдөж байна.

Өчигдөр гал гарсан олон тоглолтууд болсон. Үүний нэг нь Онцгой байдлын ерөн­хий газрын “Аврагч” баг, “Алтайн барс”-ын дүү баг “Сима”-гийн хооронд бол­сон юм. Үзэгчид болон тамир­чид, дасгалжуулагчид энэ тэмцээнд шинээр орж ирж байгаа ч нэг ч хожигдолгүй явсан “Аврагч” багийг хож­но хэмээн найдаж бай­сан ч “Сима” буурь заан хож­со­ноор “Аврагч” анх­ны ялагд­лаа хүлээсэн.

Хэдийгээр энэ удаа тэд ялагдал хүлээсэн ч аваргын төлөө тулалдах багийн тоонд зүй ёсоор багтаж буй юм. Аваргын төлөө “Аврагч”-тай өрсөлдөх багуудын тоонд “Алтайн барс”, “Хасу мегас­тарс” ч ороод байгаа.

Харин өмнөх жилүүдэд амжилттай тоглож байсан ИНЕГ-ын “Буянт-Ухаа” баг маш их шүүмжлэлд өртөж байгаа юм. Тэд энэ удаа медалийн оосроос ч атгаж чадахгүй үлдэх нь тодорхой болсон. Нэг хэсэг хугацаанд хүчирхэг байсан “Буянт-Ухаа”-гийн амжилт ийнхүү буурсныг мэргэжилтнүүд бо­лон спорт сонирхогчид багт нь шилжилт хөдөлгөөн нэ­лээд орсонтой холбоотой гэж тайлбарлаж байв.

Эрэгтэй багуудын чансаа жил ирэх тусам сайжирч өгөө аваатай байгаа бол ха­рин эмэгтэй багуудыг сүү­лийн 2-3 жил Солонгос дас­галжуулагчтай “Энагура” ноёрхож байгаа гэхэд болно. Тэд нэг ч хожигдолгүй яваа бөгөөд алтан медалийн төлөө өрсөлдөх нь тодорхой болсон юм.

Өчигдрийн тэмцээн эрэг­тэй багийн тоглолтоор эхэлж “Аврагч”, “Сима”, “Хасу мегастарс”, “Алтайн барс”, “Буянт-Ухаа”, “Эрчим”, эмэг­тэй багууд “Алтайн барс”, “Эрчим”, “Цайрт ми­не­­рал”, “Энагура” харь­цаа­­тай­гаар өндөрлөсөн юм.

Өнөөдөр “Монти”- “Эр­чим”, “Энагура”- “Алтайн барс” гэсэн эмэгтэй хоёр, “Буянт-Ухаа”-“Сима”, “Алтайн барс”-“Аврагч”, “Эрчим”-“Хасу мегастарс” гэсэн эрэгтэй гурван багийн тоглолт болно.

“Хаврын тэргүүн клуб” шалгаруулах тус тэмцээний тоглолтууд даваа, мягмар, лхагва, пүрэв гарагт Спор­тын төв ордны “А” зааланд 12:00-18:00 цагт явагдах юм.

Дашрамд дуулгахад энэ тэмцээний дараа буюу ирэх зургаадугаар са­раас насанд хүрэгчдийн УАШТ, мини волейболын авар­га шал­га­руулах болон идэр­чүү­дийн улсын аварга шал­гаруулах тэмцээнүүд болно.

Өглөөний сонин

С.Цээл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button