Төмөр замчид нарийн царигийг эсэргүүцлээ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр төмөр замын царигийн тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлээд байгаа.

Уг тогтоолын төслөөр өмнөговийн Тавантолгойн ордоос Гашуун сухайтын боомт хүртэл нарийн царигтай төмөр зам барихаар болж буй билээ. Тэгвэл өнөөдөр “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэг, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөгчид хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд нарийн царигийн стандарттай төмөр зам барихаар болж байгааг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн юм.

МТЗ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Эрдэнэ “Төмөр замын асуудлыг төмөр замчдаас асуулгүйгээр шийдвэрлэж болохгүй. УИХ 2010 онд төмөр замын бодлогыг маш сайн баталсан. Энэ тогтоолоор өргөн царигийн төмөр зам барих нь ямар ач холбогдолтой вэ гэдгийг маш нарийн гаргаж өгсөн. Гэтэл өнөөдөр энэ тогтоолоо зөрчөөд, нарийн цариг барихаар болж байгааг төмөр замчид эсэргүүцэж байна. Монгол Улс нэгдсэн нэг улс юм бол нэг л төрлийн төмөр замтай байх ёстой” гэв.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button