Голомт банкны азтай хоёр харилцагч Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэх эрхээ гардаж авлаа

Хөлбөмбөгийн өлгий нутаг Бразил улс, шилдгийн шилдэг 32 багийн сэтгэл хөдөлгөм хурц дайчин тоглолтууд, сая сая хөгжөөн дэмжигчдийн уухай, дэлхийн аварга багийн ялалтын цомыг өргөх торгон агшныг хуваалцах мэдрэмж… Энэ бол хүний амьдралд тэр бүр тохиогоод байдаггүй нандин дурсамжийн нэг билээ.

Голомт банкны хамт олон энэхүү аз жаргалтай мөчийг харилцагчидтайгаа хуваалцах зорилгоор “2014-FIFA WORLD CUP” сугалаат урамшууллыг олон улсын эрхтэй бүх төрлийн виза карт эзэмшигч болон хугацаат хадгаламж эзэмшигчдийнхээ дунд 2014.04.01-ээс сарын хугацаанд  зарласан бөгөөд  дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах  20 дахь удаагийн  “2014-FIFA WORLD CUP”-ыг үзэх эрхийн  эзэд 2014.05.07-ны өдөр тодорсон юм. 

Азтанууд маань  “Ал­­тандагина” цомынтөлөө өрсөлдөх 2 багийн финалын тоглолтыг  хамгийн ойроос үзэхээс гадна үзэсгэлэнт Атлантын далайгаар усан онгоцоор аялах эрхийг эрхийг давхар хожжээ. 

Олон улсын эрхтэй бүх төрлийн виза карт эзэмшигчдээс Дожоохүүгийн Мөнхбаяр, хугацаат хадгаламж эзэмшигчдээс Навааны Барзул нар азтанаар тодорсон юм.

Мөн“2014-FIFA WORLD CUP” сугалаат урамшууллын хүрээнд 20 азтан дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний  албан ёсны Бразука бөмбөгийн эзэд болсон бол, дахин  20 харилцагч дансандаа 50 америк доллар бүхий “2014-FIFA WORLD CUP” нэрийн виза картын эзэмшигч боллоо.

Тодруулбал дээрх хонжвор бүрт Голомт банкны олон улсын эрхтэй бүх төрлийн виза карт эзэмшигч болон хугацаат хадгаламж эзэмшигчдээс тус бүр 10  азтанг шалгаруулсан билээ.

          

  Ийнхүү бүтэн сарын турш үргэлжилсэн “2014-FIFA WORLD CUP”  сугалаат урамшуулал амжилттай болж өндөрлөлөө. Сугалаат урамшуулалд идэвхитэй оролцсон нийт харилцагчиддаа талархал илэрхийлье.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button