М.Энхсайхан, Н.Энхбаяр сандарч, С.Баярцогт "бангадуулав"
УИХ-ын гишүүн С.Баярцогтын Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах талаар чуулган дээр хэлсэн үг олны анхаарлыг татаж эхэлжээ. Энэ талаар амтай бүхэн ярьж байна. МАН, АН-ынхан энэ талаар зөрчилдөж эхэлсэн гэх цуу яриа дуулдаж байсан бол эрхэм гишүүний үг М.Энхсайхан, Н.Энхбаярын эгдүүг бас хүргэчихэж гэнэ ээ. Тэд чуулган дээр хэлсэн С.Баярцогтын үг зүгээр ч нэг гишүүний амнаас гарсан үг биш хэмээн сэтгэж, өнгөрсөн хоёр хоногт үзэл бодлоо уралдуулжээ.
Цахим ертөнцөөр холбогдож, өнөө маргаашгүй биднийг засгаас хөөчих юм болов уу, АН санаагаа урвуулчих юм биш биз хэмээн бачимдахдаа Ерөнхий сайд руу ч утас цохьсон талаархи бор шувуу ч нисч эхэлжээ. М.Энхсайхан дарга болон Н.Энхбаяр нам эвслийн гишүүдээрээ дамжуулан хэзээ ч МАН-тай эвсэхгүй, цаашдаа ийм яриа гарвал Засгийн газрын хувь заяагаар оролдож эхэлнэ шүү гэсэн “жижигхэн” сүрдүүлгийг явуулсан гэх.
Тиймээс ч АН яаран сандран мэдэгдэл гаргаж, хамаатнуудаа тайтгаруулсан бололтой. М.Энхсайхан дарга ч АН-ын мэдэгдлийг хүн бүхэнд харуулж, өөдөөс нь ам асуусан бүхэнд бид дөрвөн жилдээ л лав салж хагацахгүй, энэ мэдэгдлийг хар хэмээн үзүүлж суугаа гэнэ лээ. Улс төр өө гэж. Амнаасаа болчимгүй үг унагасан С.Баярцогт намын гишүүддээ нэг сайн бангадуулсан бололтой.
Монголын мэдээ