Сурагчдын автобусны стандарт ямар байх ёстой вэ

Нийслэлийн “Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжид Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн журмаар тээвэрлэх, хяналт тавих талаар заасан байдаг

. Хүүхдийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюул, осолгүй тээвэрлэх шаардлагыг тогтоох зорилгоор “Хүүхэд тээвэрлэх автобус, Автобус ба үйлчилгээнд тавих шаардлага” стандартыг Нийслэлийн Тээврийн газраас санаачлан Зам, тээврийн яам, Механик инженерийн сургууль, Замын цагдаагийн газартай хамтран боловсруулж, тээврийн стандартын техникийн хороо болон стандартчиллын Үндэсний зөвлөлөөр 2014 оны 4 дүгээр сард оруулж батлуулаад байна.

Стандартад Улсын мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газраас тус тус санал авч тусгасан. Энэхүү стандарт нь 9 бүлэг, 89 заалттай. Стандартад  хүүхдийн автобус нь 10-аас доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар талруугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангилалын,мэргэшсэн жолооч  байхаар зааж өгчээ.

Г.Уянга

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button