Галын аюулгүй байдлын тухай хуулийг шинэчилнэ
Монгол Улсын Их Хурлаас 1999 онд баталсан Галын аюулгүй байдлын тухай хууль нь тухайн цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж байсан боловч дэлхийн цаг уурын өөрчлөлт, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшил, хотжилт, хүн амын нягтрал, барилгажилт, барилга байгууламж, үйлдвэржилт, уул уурхайн техник технологийн хөгжил зэрэгтэй холбоотойгоор өнөөгийн нийгмийн харилцааны хөгжил, эрэлт хэрэгцээ, хуулийн төсөл боловсруулахад хийсэн судалгаа зэргээс харахад хуулийг шинэчлэн найруулах хууль зүйн болон практик шаардлага гарч байна.
Мөн гал түймрийн эрсдэл жил тутам өсөн нэмэгдэж, сүүлийн 3 жилд объектын гал түймэр 9105 удаа гарч төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмчид 18,7 тэрбум төгрөгний хохирол учирч, гал түймрийн улмаас 224 хүн амь насаа алдаж, 155 хүн түлэгдэж гэмтэн, 5289 барилга, орон байр, гэр галд өртөн шатсан. Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдлыг хангуулах талаархи эрх зүйн орчинг боловсронгуй болгох, галын аюулын эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зайлшгүй шаардлага тавигдаж байгааг төсөл санаачлагч УИХ-ын даргад танилцуулав.
Оллоо.мн