Тонн нүүрсийг 48.5 ам.доллараар борлуулна

“Гашуунсухайтын төмөр зам” хамтарсан  компанийг өнгөрсөн сард байгуулсан билээ. Энэ оны эцсээр боомтын төмөр замыг барьж ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.

“Shenhua Bayannaoer Energy Co.,Ltd” компанитай өнгөрсөн сарын 17-ны өдөр хийсэн гэрээний дагуу нийт 450,000 тонн нүүрсийг 48.5 ам.доллараар Цагаан Хадны нөхцлөөр борлуулах гэрээ зурагдсан, мөн нийт үнийн дүн болох 21,8 сая ам.долларын 80 хувь буюу 17,4 сая ам.долларыг урьдчилгаа болгон шилжүүлэг хийгдсэн байна.

Уг 450,000 тн нүүрсийг экспортлоход шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсэн. Цаашид “Shenhua Bayannaoer Energy” Co.,Ltd компанид нүүрс тогтмол нийлүүлэх борлуулалтын гэрээ хэлэлцээрийн шатанд явж байгаа аж.

 

С.Саранзаяа

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button