Р.Бурмаа гишүүн шааригдаад эхэлчихлээ

УИХ-ын гишүүн Р.Бурмааг сүүлийн үед тоогүй зүйлс тойрч гарахаа больжээ. Энэ бүхэн УИХ-ын чуулганы нэгдсэн хурал­даанаар “давхар дээл” тайлах эсэх асуудлыг хэлэлцсэнээс хойш эхэлсэн. Тодруулбал тэрбээр энэ санал хураалтад намынхаа эсрэг байр суурьтай байсан нь ийнхүү үйлс нь “хазайх”-ад хүргэсэн. Түүнээс улбаалан эрхэм гишүүнийг намын хяналтын зөвлөлийн хорооныхон АН-аас хөөх асуудлыг ярилцаж, тойроггүй гэдгээр нь элэг барьсан.

Түүгээр ч зогсохгүй АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүнээс мултарч байгаа аж. Хэдийгээр энэ албан тушаалынх нь хугацаа жам ёсоороо дууссан ч гэсэн зарим хүн эрхэм гишүүн намынхаа эсрэг дуугарснаас хойш эрчээрээ шааригдчихлаа гэцгээж байна. Ямартай ч эрхэм гишүүн нэг буруу үйлдэл хийснийхээ төлөө “мордохын хазгай” гэгч нь болж байгаа бололтой.

Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button