Олон талын авьяастан
Сүүлийн үед улстөрчид олон салбарт хүч үзэх болсон. Угаасаа ч улстөрчид дунд бизнесмэн, спортынхон, хэвлэл мэдээллийнхэн, багш, эмч гээд л салбар бүрийн төлөөлөл бий. Түүгээр ч үл барам улстөрд орж, УИХ-д сууснаасаа хойш олон салбарт хүч үзсэн хүмүүс ч бий.
Тэгвэл тэдний жагсаалтыг УИХ-ын гишүүн А.Бакей нэгээр нэмж байх шиг байна. Тодруулбал эрхэм гишүүн сүүлийн үед 25 дугаар суваг телевизийн “Дуусдаггүй яриа” нэвтрүүлгийг чамгүй амжилттай хөтлөх болсон. Ямар сайндаа л олон нийтийн сүлжээнд “Ер нь телевизийн салбарт хүч үзвэл боломж байна шүү” хэмээн урамшуулж байх вэ дээ. Ер нь бодоод байх нь ээ улстөрчид гэдэг хүмүүс олон талын авьяастай, юуг ч хийж чаддаг нөхөд байдаг бололтой.
Өглөөний сонин