Жесси Берка 14 хоногийн хугацаатай дадлага хийж байна
Улаанбаатар хотын гудамж, тодруулбал 25-р эмийн сангийн орчимд зам талбай цэвэрлэж байгаа Америк бүсгүй Жесси Берка нь Америкийн “Bates” коллежид биологи, орчны судалгааны чиглэлээр суралцдаг юм. Америкийн их дээд сургууль, коллежийн оюутнуудын хамрагддаг “World learning” хөтөлбөрийн хүрээнд оюутнууд Ази номхон далай, Латин Америк, Европын 60 гаруй оронд гурван сарын хугацаанд амьдарч, хэл соёл, зан заншил, ахуй амьдралтай танилцах боломжтойгоос гадна өөрийн суралцаж байгаа чиглэлийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж болдог байна.
Жесси Берка Улаанбаатар хотын орчны бохирдол, зам талбайн цэвэрлэгээнд тулгамддаг асуудлууд, шар ханаазтануудын хөдөлмөрийг иргэд хэрхэн үнэлдэг, ямар төрлийн хог хаягдал давамгайлдаг болох талаар судалгаа хийх зорилгоор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Баруун салбарт 14 хоногийн хугацаатай дадлага хийж байна. Тэрээр хүсэлтээ албан ёсоор гаргасан бөгөөд нэгтгэлийн ажилтнуудтай адил цагийн хуваариар буюу өглөөний 07 цагаас 17.30 хүртэл ажиллаж байгаа юм.