Засгийн газар Х.Баттулгын хүсэлтийг хүлээн авчээ
Өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Харин өчигдөр Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр орой Засгийн газраас УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байна. Тодруулбал, өөрийн хүсэлтээр сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг сайдаас нь огцруулах эсэх талаар Засгийн газар саналаа хүргүүлжээ.
Засгийн газраас ирүүлсэн тогтоолын төсөлд, "Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна. УИХ-ын чуулганаар хэлэлцэж өгнө үү” гэжээ.
П.УНДРАМ
Оллоо.мн