Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв

 

Арбитрын тухай хуулийн зарим заалт нь Үндсэн  хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болов.

 

Хуралдааны явцад мэдээлэл гаргагч иргэн С.Номынбаясгалан Арбитрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгох тухай мэдээллийн шаардлагаасаа татгалзав. 

 

Тус хуралдаанаас гаргасан Үндсэн хуулийн цэцийн  дүгнэлтээр, арбитрч томилох, маргааны харьяалал тогтоох зэрэг асуудлаар аль нэг талын гомдлын дагуу давж заалдах шатны шүүх арбитрын ажиллагаанд оролцож байгааг шүүхийн журмаар маргааныг шийдвэрлэж буй ажиллагаа гэж үзэхгүй бөгөөд арбитрын  ажиллагаа нь талууд сайн дураар харилцан тохиролцож, өөрсдийн сонгосон хөндлөнгийн этгээдээр маргаанаа шийдвэрлүүлдэг шүүхийн бус арга болохыг үндэслэн Арбитрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8, 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалт, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалт, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй байна гэж үзжээ.

 

П.УНДРАМ
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button