Гаалийн байцаагч нарыг 461 дүгээр ангид хорьжээ

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Гаалийн байгууллагын хоёр ажилтныг АТГ-ын ажилтнууд баривчилсан байна. Гаалийн ерөнхий газрын ахлах байцаагч Б, Н нарыг ямар учраас ийнхүү баривчлах болсон талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа юм.

хоёр чемодан rap утсыг хилээр татваргүй оруулж ирэхэд нь тусалж, гаалийн хяналт шалгалтаас бултуулжээ.

Байцаагч нарыг ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа бололтой. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд бусдын авчирсан хоёр чемодан rap утсыг хилээр татваргүй оруулж ирэхэд нь тусалж, гаалийн хяналт шалгалтаас бултуулжээ. Улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүрэгтэй гаалийн байцаагч нарын хууль бус энэхүү үйлдэл нь хяналтын камерын бичлэгт үлдсэн ажээ. Мөн энэ мэт хууль бус хэрэгт холбогдсон 10 гаруй байцаагчийг шалгаж байгааг албаны эх сурвалж хэллээ.

Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button