Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлийг үргэлжлүүлэн хэлэлэнэ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг  огцруулах  тухай  тогтоолын  төслийг өнгөрсөн долоо хоногийн пүрэвт гаригт УИХ-аар  хаалттай  хэлэлцсэн юм.  Харин бүтэн өдөржин хуралдсаны эцэст МАН-ын бүлгээс хэлэлцэж байгаа асуудлаар завсарлага авсан юм. Тэгвэл өнөөдөр завсарлагын хугацаа дуусах юм.

Мөн өнөөдөр Х.Баттулгын асуудлыг хэлэлцэнэ. Засгийн газраас Х.Баттулга сайдыг чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн тогтоолоо УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-ын дэгийн дагуу Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх хүсэлтийг долоо хоногийн дотор хэлэлцэх учиртай. Түүнийг сайдаас нь чөлөөлөх эсэх асуудлаар өчигдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдсан бөгөөд сайдын албаас чөлөөлөхийг дэмжсэн юм.  

 

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button