Э.Баярмагнай: 14 дүгээр сургуулийн буулгах хөрөнгө ч шийдэгдээгүй байна
Зуны амралт эхлэхээр сургууль цэцэрлэгүүдийн засварын ажил эхэлдэг. Иймээс Нийслэлийн боловсролын газрын Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнайтай ярилцлаа.
–Тун удахгүй сурагчдын зуны амралт эхэлнэ. Энэ жилийн хувьд нийслэлийн хэмжээнд хичнээн сургууль, цэцэрлэгт засвар үйлчилгээ хийхээр төлөвлөөд байна вэ?
-Энэ жил нийслэлийн хэмжээнд 26 цэцэрлэг сургуульд засварын ажлыг эхлүүлэхээр төлөвлөгдөөд санхүү нь шийдэгдчихээд байна. Үүнд нийт 2 тэрбум 225 сая òºãðºã төлөвлөгдсөн. Энэ мөнгө яамнаас засаг дарга нарт шилжээд ирчихсэн байгаа . Учир эдгээр засварын ажлуудыг эхлүүлэх, захиран зарцуулахыг эрхийг дүүргийн засаг дарга нарт шилжүүлэх захирамж гарчихаад байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хийгдэх ажлын зураг төсвийг гаргаад явж байна.
2 тэрбум 225 сая төгрөгийг сургууль, цэцэрлэгийн дээврийн ажил, сан техник, цахилгаан дулааныг засварлахад өгч байгаа мөнгө. Харин анги танхимын дотоод засварыг õèéõýä энэ мөнгө хүрэлцэхгүй.
-Сургууль цэцэрлэгүүдийн засварын ажлыг яг хэзээнээс эхлэх вэ?
-Засварын ажлыг ирэх зургаадугаар сарын 25-аас эхлүүлэхээр төлөвлөөд байна.
-Сургууль цэцэрлэгүүдэд улсаас “засвараа хий” хэмээн мөнгө төсөвлөчихөөд байхад эцэг эхчүүдээс засварын мөнгө гэж “татдаг”. Гэтэл дарга нар нь эцэг эхчүүдээс мөнгө авах ёсгүй л гэж ярих юм. Үүнд хариулт өгнө үү?
-Энэ нь засвар ¿éë÷èëãýýíä төсөвлөсөн мөнгө хүрэлцдэггүй тэй холбоотой л доо. Дээрх 2 тэрбум 225 сая төгрөгийг сургууль, цэцэрлэгийн дээврийн ажил, сан техник, цахилгаан дулааныг засварлахад өгч байгаа мөнгө. Харин анги танхимын дотоод засварыг õèéõýä энэ мөнгө хүрэлцэхгүй. Иймээс сургууль цэцэрлэгүүд дотоод урсгал засварыг өөрсдөө хийх ёстой.
-Нийслэлийн хэмжээнд нурах дөхчихсөн, нураачихсан барилгууд байгаа. Үүнийг хэзээнээс барьж, засварлаж эхлэх вэ. Төсөв мөнгө нь шийдэгдсэн үү?
-Гуравдугаар сургуулийг нураачихсан байгаа. Гэвч, 3, 11 дүгээр сургуулийн мөнгө нь царцчихсан байгаа. Хөрөнгийг нь төсвийн тодотголоор шийднэ гээд хүлээгдээд байна.
Харин бусад сургуулийнх нь буулгах зардлууд хуваарилагдаад шийдэгдчихсэн. Үүнд буулгах гурван цэцэрлэг багтаж байна. Мөн ерөнхий боловсролын 73, 38 дугаар сургуулийн буулгах төсөв шийдэгдсэн.
Õàðèí 14 дүгээр сургуулийн буулгах хөрөнгө ч шийдэгдээгүй байна. Хөрөнгө нь шийдэгдвэл ажлаа эхлэхэд бэлэн байна.
-Эдгээр шинээр барих сургуулиудыг хэзээ ашиглалтад өгөх бол?
-Ирэх 2015 онд ашиглалтад өгөхөөр төлөвлөөд байгаа.
11 дүгээр сургуулийн тендер зарлагдаад явж байна. Иймээс ажлаа шахах бодолтой байна.
–Харин цэцэрлэгүүдийн хувьд?
-Нийслэлийн 57, 47, 26 цэцэрлэгүүдийн төсвийг суулгачихсан байгаа. Харин бусад цэцэрлэгүүдийг концесийн гэрээгээр барина.
Г.Уянга
Оллоо.мн