Уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн асуудлыг хэлэлцэнэ

Манай улс сүүлийн 10 гаруй жилийн турш уул уурхайгаас олох орлогоор төсвөө бүрдүүлж ирсэн. Манай эдийн засаг уул уурхайд түшиглэн хөгжиж эхэлж байгаа. Гэхдээ олон улсын зах зээл дээрх  ашигт малтмалын үнэ буурахаар манай эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг байдал удаа дараа давтагдах боллоо. Өнгөрсөн жилээс эхлэн дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ буурч, манай хууль эрхзүйн орчны тогтворгүй байдлаас болж  хөрөнгө оруулагчид нүүр буруулснаар  валютын урсгал хумигдаж өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 1816 төгрөгтэй тэнцэх боллоо. Иймд уул уурхайд түшиглэсэн эдийн засгийг хэрхэн тогтвортой хөгжүүлэх асуудал чухал болоод байна.

Тэгвэл энэ асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар болжээ. Энэхүү хуралд олон улсын эрдэмтэн судалаачид болоод  Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монголбанкны төлөөлөл, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк зэрэг томоохон байгууллагуудбын төлөөлөл оролцох юм байна. Уг хурлаар уул уурхайн төслүүдийн менежмент, уул уурхайд түшиглэсэн хөгжлийн стратеги, салбарын эдийн засагт үзүүлэх хувь нэмрийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, улмаар үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх аж. Хурал маргааш “Корпрейт” зочид буудалд болохоор болох юм байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button