Парк тоглоомдоо 50 хувийн хямдрал зарлажээ

Үндэсний соёл амралтын хүрээлэн энэ сарын 1-нд нээлтээ хийсэн билээ. Тэгвэл өчигдөр тохиож буй “Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан паркийн зүгээс энэ сарын 17-ныг хүртэл бүх тоглоомдоо 50 хувийн хямдрал зарласан байна. Харин энэ сарын 18-аас эхлэн “Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл амьдрал”-ыг уриалж спортын аяныг зохион байгуулахаар болжээ.

 

Сүүлийн жилүүдэд хүмүүс цэвэр агаарт дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэнддээ анхаардаг болсон. Тиймээс Үндэсний соёл, амралтын хүрээлэн нь дээрх аяныг зохиохоор болсон байна. Уг аяны хүрээнд ний­тэд йога, зумба, кэндо, таеквондо гэх мэт спортын төрлүүдээс үнэ төлбөргүй заах ажээ. Зөвхөн парк руу нэвтрэх 1000 төгрөгийн тасалбар авах шаарддагатай ажээ.

 

Харин тавдугаар сарын 23-наас эхлэн зуныг дуустал пүрэв гарагаас ням гараг бүр уламжлалт хөтөлбөр болох “Season fest” хөтөлбөр зохиогдох юм байна. Энэ хөтөлбөрийн хү­рээнд үлгэрийн цаг, хүүхдийн жүжиг, хуруун хүүхэлдэйн тоглолт;, сонирхолтой уралдаан тэмцээнүүд их, бага тайзан дээр болох аж. Үүнээс гадна тавдугаар сарын 24-нд тулааны урлагийн өдөрлөг болно. Энэ өдөрлөгөөр боксын тэмцээн, кикбоксын үзүүлбэр,  кэндо, таеквондо сургалт болох ажээ.

Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button