"Н.Алтанхуяг аа, чамд хоёр дахь удаагаа эмгэнэл илэрхийлье"
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Огцруулах үндэслэлд дурьдагдсан мэдээлэл дотор шалгаж нягтлах ёстой мэдээлэл, баримтын зөрүү байгаа учраас огцруулах асуудлыг татаж авч байна” гэсэн хүсэлтийг УИХ-ын даргад бичгээр ирүүлжээ. Иймээс өргөн барьсан гишүүн огцруулах хүсэлтээ татаж авсан тул хуулийн дагуу Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг нэгдсэн чуулганаар дахин хэлэлцэх боломжгүй боллоо. Харин өнгөрсөн баасан гаригт Х.Тэмүүжин сайдын асуудлаар завсарлага авсан МАН-ын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Эрх баригч бүлэглэл дотроосоо сайд огруулна гэж бүтэн сар УИХ-ын ажлыг балласан. Энэ нөхөр Солонгос явчихаад урд шөнө ирсэн дуулдаж байна лээ. 76 гишүүний сарын цалинг О.Баасанхүүгээр төлүүлэх юмуу яах юм. Яасан их тоглоомтой эдгээд вэ? Энэ оймсны завсар хавчуулагдаад ороод ирсэн этгээд л дээ. Монголын төрөөр ингэж тоглож болдог юм байх даа. Ямар хэрэг явдлыг хаах асуудал үүнийг цаана явагдав.
Яасан их тоглоомтой эдгээд вэ? Энэ оймсны завсар хавчуулагдаад ороод ирсэн этгээд л дээ.
Энэ арай дэндэж байгаа юм биш үү эрх баригч бүлэглэл ээ, та нар Монголын төрөөр тоглох гэж энд сууж байгаа юм уу. Л.Гүндалай Б.Жаргалсайханыг огцруулах санал оруулж ирээд нэг “тоглох” гэж оролдож байсан. Энэ индэр дээр гарч хэвтчихээд их л хөгийн юм болж байсан.
Н.Алтанхуяг аа, үүний цаана ямар хуйвалдаан явагдаж байгааг би мэдэрч байна. Би бүгдийг нь мэднэ. Хэн нь хэнийгээ яаж дарамталсан, ямар хэргийг нуух тухай, цаашдаа яаж монголыг самрах тухай тохирсон тохиролцоо үүний цаана явагдсан юм бэ. О.Баасанхүү гэх этгээд Монголын төрөөр ингэж тоглож байгаад эгдүүцэж байна. “Шударга бус” эвслийнхэн та нар энэ нөхрийнхөө талаар хэлэлц. Ийм юм хийгээд байгаа учраас та нарыг би “Шударга бус” эвсэл гэж нэрлээд байгаа юм. Монгол төрийн асуудлыг Солонгос явж шийддэг болж байгаа юм байна. Н.Алтанхуяг аа, чамд хоёр дахь удаагаа эмгэнэл илэрхийлье. Ийм хогийн новшнуудтай нийлж Монголын төрийг самарч байгаад чинь дахиад эмгэнэл илэрхийлж байна” гэлээ.