Машин жолоодохдоо гаргадаг алдаанууд

www.insurance.com вэб сайтын хийсэн судалгаанаас харахад жолоо барьж байхдаа гаргадаг санамсаргүй алдаануудад жолоочийн хүйс хамааралтай болохыг тогтоосон байна. Энэ судалгаанд 2000 жолооч оролцсон бөгөөд 1000 эрэгтэй 1000 нь эмэгтэй жолооч байжээ. /энэ судалгаа 2014 оны 4 сард АНУ-д хийгдсэн/

Жолоо барих үедээ гаргадаг алдаануудыг жагсаасан байна.

  1. Машинаа хаана тавьснаа мартаж үзсэн: 52 хувь (эрэгтэй: 44 хувь; эмэгтэй: 59 хувь)
  2. Зогсоол машинаа тавихдаа хашлага дайрсан: 43 хувь (эрэгтэй: 35 хувь; эмэгтэй: 51 хувь)
  3. Түлхүүрээ машин дотроо мартаж байсан: 37 хувь (эрэгтэй: 34 хувь; эмэгтэй: 41 хувь)
  4. Нэг чигийн урсгалтай замаар урсгал сөрж орсон: 34 хувь (эрэгтэй:  30 хувь; эмэгтэй: 38 хувь)
  5. Барьж явсан зүйлээ машин дээрээ тавиад авахаа мартан хөдөлдөг: 31 хувь (эрэгтэй: 28 хувь; эмэгтэй: 34 хувь)
  6. Өөрийн машин гэж бодон хүний машин онгойлгохоор оролдсон: 29 хувь (эрэгтэй: 24 хувь; эмэгтэй: 34 хувь)
  7. Ард байгаа машин болон бусад өөр зүйлс хэт ойрхон байгаа мэт санагддаг учир ухарч чаддаггүй: 27 хувь (эрэгтэй: 21 хувь; эмэгтэй: 33 хувь)
  8. Машинтайгаа үйлчлүүлдэг цонхоор үйлчлүүлэхдээ мөнгөө унагаж байсан:  26 хувь (эрэгтэй: 23 хувь; эмэгтэй: 28 хувь)
  9. Санамсаргүй дохиоллоо асаагаад буцааж хурдан унтраахдаа сандардаг: 22 хувь (эрэгтэй: 18 хувь; эмэгтэй: 26 хувь)
  10. Төлбөртэй зогсоолын тасалбараа хаяж байсан: 18 хувь (эрэгтэй: 18 хувь; эмэгтэй: 17 хувь)
  11. Аюулгүйн тойргоос гарч чадалгүй тойрон явж үзсэн: 13 хувь (эрэгтэй: 12 хувь; эмэгтэй: 13 хувь).
  12. Бичиг баримтгүй явж байгаад журамлагдсан: 11 хувь (эрэгтэй: 11 хувь; эмэгтэй: 11 хувь).
  13. Шатахуун хийх хошууг аваагүй байхад хөдөлж үзсэн:  11 хувь (эрэгтэй: 14 хувь; эмэгтэй: 7 хувь).
  14. Заримдаа алсын удирдлагатай түлхүүрийнхээ учрыг олохоо больдог: 9 хувь (эрэгтэй: 10 хувь; эмэгтэй: 8 хувь).
  15. Хүн мөргөх шахсан: 9 хувь (эрэгтэй: 8 хувь; эмэгтэй: 9 хувь).
  16. Зорчигчоо мартаад буцаж очиж авч байсан: 8 хувь (эрэгтэй: 11 хувь; эмэгтэй: 6 хувь).
  17. Хүний машинд суусныхаа дараа өөрийнх нь биш байсан тохиолдол: 8 хувь (эрэгтэй: 7 хувь; эмэгтэй: 8 хувь).

 Uno

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button